2009-02-02
Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрүүхэн салхи хацар илбэхэд дуртай

Сэвсгэрхэн цас алган дээр унахад дуртай

Сэм сэмхэн чамайг бодож инээмсэглэх дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрүүн мөртлөө зүүдлэн мөрөөдөх дуртай

Сэнгэнэтэл санаа алдан тайвшрах дуртай

Сэтгэл зүрх минь бүхэлдээ чинийх байхад дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрвэн эрвэн уулсын оройд гарах дуртай

Сэмжин цагаан үүлсээс зураглал олох дуртай

Сэм сэмхэн чамайг санаж гуних дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэнгэнэсэн жаварыг сөрж алхах дуртай

Сэлүүхэн талдаа морьтой давхих дуртай

Сэтгэл зүрх минь үргэлж чинийх байхад дуртай

 

Чамдаа зориулав ...

Бичсэн: Amaraa | цаг: 13:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Xvv: blogoor maani ih semhen orj irdeg yum bnadaa, semhen setgegdel uldeesend gyalailaa big hug
Бичсэн: Amaraa цаг: 16:03, 2009-02-12 | Холбоос | |


Сэмхэн нээгээд унших дуртай блогоос
Сэтгэл хөдөлгөх шүлэг унших дуртай
big hug
Бичсэн: xvv цаг: 14:27, 2009-02-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 727 удаа уншсан.
2009 © Amaraa
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax