2009-Feb-17
Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv

 

Сайхан шүлэг олвол чамдаа л уншуулмаар санагдаад …



Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хачин тунгалаг тэнгэрээс чамайгаа ширтэж
Vл vзэгдэх салхитай цуг хацрыг чинь илбэн
Vvрд чамтайгаа амьдрахсан гэж шивнэж суугаа шvv

Зуны vдшийн нартай цуг өвдгийг чинь дэрлэн
Зулзган хус шиг гоолиг бэлхvvсийг чинь энхрийлэн
Өөр хэн ч хvрээгvй цэвэр биеийг чинь vнэрлэн
Өврийн хангайн цэцэгс бvхэнтэй цуг өлмийд чинь сөгдөж байгаа шvv...
Хамгаас ариухан чамайгаа харахсан гэж
Ханагар дэлхийн уул бvхэнд би шингэсэн
Хасын тунгалаг царайг чинь vнсэхсэн гэж
Халгин урсах салхи бvхэнд ...

2009-Feb-9
Алтан аягатай усыг би л эхэлж олмоор амрагтаа эхэлж амсуулаад дараа нь

Амраг жаахан шувуу шиг
Бодол санаа далавчилж
Алаг зүрх баясан
Сэтгэл догдлоод байна
Алсын цэнхэр харгуйг яаран гүйцэж
Амраг жаахан шувуу шиг
Нисэн одох уу даа
Ахуй цаг
Цонхон цаана байгааг мэдэвч
Ааг халуун нас
Нартай бороог зүрхэнд шившинэм.
Амь халуун зүрх
Баясан цэнгэж жаргаад
Амьдрах их хүслэн
Зүрхний цохионд дуулданам.
Алсын цэнхэр аянд
Өдөр шөнөгүй зорчмоор
Ахуй төрөлх нутагтаа
Эгэж ирмээр...
Алтан аягатай усыг
Би л олмоор.
Амрагтаа эхэлж амсуулаад
Дараа нь бүх хүмүүст уулгах
Тэнгэрлэг сайхан бодол
Ухаан санааг бүүвэйлж
Тэрэгний дайваанд
Хүүхэд адил амран...

2009-Feb-9
1000 жил чамайг л харж суусан ч уйдамгүй еэ

Би шөнийн талын тэнгэрээс оддыг ширтэх дуртай, хар багаасаа эдүгээг хүртэл өчнөөн жил оддыг ширтэж байгаа хэдий одоо хүртэл биширсэн хэвээр, хармаар санагддаг хэвээрээ, хэзээ ч өө энэ чинь өчигдөрийн харсан одод, өчигдөрийн тэнгэр л байна шүү дээ гэж бодож байгаагүй юм байна. Хайр бас яг ийм юм шиг ээ. Би нэг сайхан хүнийг харах бүрдээ улам бүр хайртайгаа мэдэрч 1000 жил хажууд нь байсан ч уйдамгүй санагдах болжээ.

...
2009-Feb-2
Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрүүхэн салхи хацар илбэхэд дуртай

Сэвсгэрхэн цас алган дээр унахад дуртай

Сэм сэмхэн чамайг бодож инээмсэглэх дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрүүн мөртлөө зүүдлэн мөрөөдөх дуртай

Сэнгэнэтэл санаа алдан тайвшрах дуртай

Сэтгэл зүрх минь бүхэлдээ чинийх байхад дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэрвэн эрвэн уулсын оройд гарах дуртай

Сэмжин цагаан үүлсээс зураглал олох дуртай

Сэм сэмхэн чамайг санаж гуних дуртай

 

Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай

Сэнгэнэсэн жаварыг сөрж алхах дуртай

Сэлүүхэн талдаа морьтой давхих дуртай

Сэтгэл...

2009-Jan-23
Шувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө, Шуурга сөрөн морьтой давхих дуртай юм

Шувууд ганганахад сэтгэл гэгэлзэн уярах мөртлөө

Шуурга сөрөн морьтой давхих дуртай юм

Ботго буйлахад өрөвдөөд нулимс унагах мөртлөө

Бороо сөрөн цувгүй алхах дуртай юм

Жаахан чамайгаа санаж бэтгэрээд гуних мөртлөө

Жавар салхи сөрөн толгой өргөх дуртай юм

Зөөлөн хатуугийн хооронд аргамжаатай мөртлөө

Зүрх сэтгэл минь чамайг санах дуртай юм

Чамдаа зориулав
...
2009-Jan-22
Жаргалтай хайранд шингэсэн Жаахан зүрхний минь Жавартай үдшийн үглэл

 

Жаргалтай хайранд шингэсэн

Жаахан зүрхний минь

Жавартай үдшийн үглэл ийм байна ..


Ээмгээ тайлаа болов уу тэр минь

Энэ жил үзэгдээгүй жавар байх чинь

Ээдээ мөн чиг тачигнаж байна даа

Чихнийхээ омгийг хайрчихвийдээ тэр минь

Чимээгүйхэн зүрх зовиноод байх чинь

Чиний төлөө гэх сэтгэл дэнслээд байна даа

Хүйтрэх тусам зам улам гөлийнө дөө

Хүрэх замд нь хальтиргаа бага л таараасай бурхан минь

Хүний л дээд тэрнийг минь түшиж хайрлаарай тэнгэр минь

...
2009-Jan-20
Хацар нь хүртэл ариухан Харц нь хүртэл бүлээхэн...

Хацар нь хүртэл ариухан

Харц нь хүртэл бүлээхэн

Халхын сайхан бүсгүйг

Хайрламаар

Хажууд нь насыг элээмээр

Хамаг бүхнээ зориулмаар

Ханьхан заяанд нь уусмаар

Ариус-ын шүлгийг уншиж байгаад сайхан Монгол бүсгүйчүүдийн минь хацар нь хүртэл ариухан юмдаа гэсэн нэг сайхан мэдрэмж төрөөд, хайртай хүнээ анх удаа үнсэж болох уу гэж гуйж байгаад хацар дээр нь үнсэж байсан тэр мөчөө санаад, тэр үеийн инээж байсан инээдийг нь санаад, тэр үед яаж догдлож байснаа санаад,  хацар нь хүртэл ариухан гэсэн нэг мөр олоод хайртай хүнээ санаад, уулзалгүй нэлээд удсаныг хэлэх үү, хэхэ, сая бас түүнийхээ бичсэ...
2009-Jan-20
Хацар нь хүртэл ариун
Хайлган заяаг биширнэм
Сэтгэлийн жудагтай бүсгүйн
Итгэлийн галд дулаацнам
2009-Jan-19
Чиний дэргэд
Чиний дэргэд  инээд болоод дуу хуурыг горхи болгоод толгодыг би бүслэнэ ээ
Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд лимбийг би эгшиглүүлнэ ээ
Д. Нямсүрэн
2009-Jan-16
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надад байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Тийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл
Л.Өлзийтөгс
www.biirbeh.mn
...
2009-Jan-15
Ганцаараа нэг их эрүүл юм шиг инээгээд л ...

Хайртай хүнийхээ тухай бодлууддаа уусаад заримдаа өөрийн эрхгүй инээмсэглэчихсэн явж байх нь түүнтэй учирсанаас хойш надад тохиолдох болсон олон гайхалтай үзэгдэлүүдийн нэгээхэн хэсэг. Олны дунд байхдаа ч, орь ганцаараа явахдаа ч нэгэн сайхан бүсгүйг бодон гэнэ сэргүй инээмсэглэчихсэн явдаг аа, заримдаа би өөрөө ч анзаардаггүй юм. Гэхдээ өнөөдөр яагаад ганцаараа инээчихсэн яваа нь жаахан гаж харагдаж, харин инээгээгүй яваа нь их энгийн харагддаг болчихсон нь харамсалтай. Уг нь ганцаараа инээхгүй яваа хүн нь гаж харагдаад, харин инээж яваа нь их энгийн харагддаг нийтлэг хэм хэмжээ болчихвол сай...

2009-Jan-13
Холоос чамайгаа санахад ойр л юм шиг бодогдоно, ойроос чамдаа яарахад хол ч юм шиг санагдана
Миний хайртай бүсгүй
Мянган бээрийн алсад суугаа
Холоос чамайгаа санахад ойр юм шиг бодогдоно
Ойроос чамдаа яарахад хол юм шиг санагдана
Чиний сэтгэлд бороо шивэрч
Миний сэтгэлд нар ээж
Чи бидний сэтгэл бие биедээ тэмүүлэн
Мянган бээрийг туулан учрахад
Хайрын цэцэгс ургаж
Хамаг юмс сайн сайханд умбана

Санамсаргүй  чамайгаа санаж суутал
Санааны мухараас мартсан шүлгээ гаргах шалтаг олдоод
Сайхан чамдаа л зориулсан
Зүрхэний жижигхэн дэвтэрээ сөхтөл харин
Зүсэлж чамд зориулсан шүлэг минь
Зүгээр ч үгүй бүр он сартайгаа гараад ирлээ гэж ...
2008,06,22 Сант, Амармэнд,
Үргэлж мөнх...
2009-Jan-7
Мөнгөн сарын дор чамайгаа хүлээж зогсоход Мөн ч их хань болсон шүлэг дээ

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо...

2008-Mar-10
Төрсөн өдөр
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-Jan-9
Хүлээж байна

Энэ шүлэг миний сүүлийн хэдэн жилийн сэтгэл зүйн төлвийг зарим талаар илэрхийлж чадах мэт, гэхдээ өөрөө үүнээс дутахгүйг бичсэн байгаа,  түүнийгээ харин эзэнд нь эхлээд уншуулна

Хүсэл минь зангираад булчин шиг чинэж

Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
      Уулга алдах учирлыг удаан
хүлээж байна

Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
      Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна

Уруул минь үнсэлтийг чи...

2007-Nov-30
Улс тунхагласны баяраар

Түүхэн үүднээсээ бол бас маргаантай юм байгааг Олхонуд Баярхүү ойрмогхон нэг нийтлэлдээ тодорхой өгүүлсэн байдаг. Гэхдээ одоо нэгэнт л хуулийн дагуу амардаг өдөр хойно сайхан унтаж амраад өвчүүн цаанаа бас бус юмс шидчихээд дараа нь драмын теарт орж Еншөөбү улаан ямаат Урианхайн сурталчилаад байсан Мануухай жүжгийг олж үздэг юм билүү гэж бодоод хоёр зээрдээ эцээн явж очвол жүжигчид нь амарч буй учраас өнөөдөр тоглохгүй гэсэн хариу сонсдог байгаа. Тэгэхээр нь өөр үзэж хармаар нүд чих баясгах юу байна хэмээн тандвал дуурийн театрт Хуримын бэлэг, хүүхдийн ордонд Галзуу дурлалт залуу, Тэнгист Надт...

2007-Nov-30
Гэнэт цочоод афоризм зохиовол

Нэг үгнээс мянган ухаарал олж чадвал өөрийгөө муугүй ухаантайд тооцсугай.

Хайртай гэж хэзээ ч хамаагүй хэл, хайртай байсан гэж хэзээ ч бүү хэл.

 

2006-Sep-26
Шүлэг

Гэрэлт наран дор бодол эзэгнэсэн

Гэгээн хайрын эзэн минь ээ

Дэнхэр саран дор зүүд эзэгнэсэн

Дэндүү хөөрхөн чи минь ээ

2009 © Amaraa
idiomatic-dormant