Хайртай хүнийхээ тухай бодлууддаа уусаад заримдаа өөрийн эрхгүй инээмсэглэчихсэн явж байх нь түүнтэй учирсанаас хойш надад тохиолдох болсон олон гайхалтай үзэгдэлүүдийн нэгээхэн хэсэг. Олны дунд байхдаа ч, орь ганцаараа явахдаа ч нэгэн сайхан бүсгүйг бодон гэнэ сэргүй инээмсэглэчихсэн явдаг аа, заримдаа би өөрөө ч анзаардаггүй юм. Гэхдээ өнөөдөр яагаад ганцаараа инээчихсэн яваа нь жаахан гаж харагдаж, харин инээгээгүй яваа нь их энгийн харагддаг болчихсон нь харамсалтай. Уг нь ганцаараа инээхгүй яваа хүн нь гаж харагдаад, харин инээж яваа нь их энгийн харагддаг нийтлэг хэм хэмжээ болчихвол сайхан даа тийм ээ.