Миний хайртай бүсгүй
Мянган бээрийн алсад суугаа
Холоос чамайгаа санахад ойр юм шиг бодогдоно
Ойроос чамдаа яарахад хол юм шиг санагдана
Чиний сэтгэлд бороо шивэрч
Миний сэтгэлд нар ээж
Чи бидний сэтгэл бие биедээ тэмүүлэн
Мянган бээрийг туулан учрахад
Хайрын цэцэгс ургаж
Хамаг юмс сайн сайханд умбана
Санамсаргүй чамайгаа санаж суутал
Санааны мухараас мартсан шүлгээ гаргах шалтаг олдоод
Сайхан чамдаа л зориулсан
Зүрхэний жижигхэн дэвтэрээ сөхтөл харин
Зүсэлж чамд зориулсан шүлэг минь
Зүгээр ч үгүй бүр он сартайгаа гараад ирлээ гэж ...
2008,06,22 Сант, Амармэнд,
Үргэлж мөнхийн бодол чамдаа зориулан
Үүнийг бичиж суухад нартай өдөр байсан