2009-01-13
Холоос чамайгаа санахад ойр л юм шиг бодогдоно, ойроос чамдаа яарахад хол ч юм шиг санагдана
Миний хайртай бүсгүй
Мянган бээрийн алсад суугаа
Холоос чамайгаа санахад ойр юм шиг бодогдоно
Ойроос чамдаа яарахад хол юм шиг санагдана
Чиний сэтгэлд бороо шивэрч
Миний сэтгэлд нар ээж
Чи бидний сэтгэл бие биедээ тэмүүлэн
Мянган бээрийг туулан учрахад
Хайрын цэцэгс ургаж
Хамаг юмс сайн сайханд умбана

Санамсаргүй  чамайгаа санаж суутал
Санааны мухараас мартсан шүлгээ гаргах шалтаг олдоод
Сайхан чамдаа л зориулсан
Зүрхэний жижигхэн дэвтэрээ сөхтөл харин
Зүсэлж чамд зориулсан шүлэг минь
Зүгээр ч үгүй бүр он сартайгаа гараад ирлээ гэж ...
2008,06,22 Сант, Амармэнд,
Үргэлж мөнх...
2009-01-07
Мөнгөн сарын дор чамайгаа хүлээж зогсоход Мөн ч их хань болсон шүлэг дээ

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо...

2008-01-09
Хүлээж байна

Энэ шүлэг миний сүүлийн хэдэн жилийн сэтгэл зүйн төлвийг зарим талаар илэрхийлж чадах мэт, гэхдээ өөрөө үүнээс дутахгүйг бичсэн байгаа,  түүнийгээ харин эзэнд нь эхлээд уншуулна

Хүсэл минь зангираад булчин шиг чинэж

Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
      Уулга алдах учирлыг удаан
хүлээж байна

Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
      Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна

Уруул минь үнсэлтийг чи...

2006-09-26
Шүлэг

Гэрэлт наран дор бодол эзэгнэсэн

Гэгээн хайрын эзэн минь ээ

Дэнхэр саран дор зүүд эзэгнэсэн

Дэндүү хөөрхөн чи минь ээ

2009 © Amaraa