2007-Nov-30
Улс тунхагласны баяраар

Түүхэн үүднээсээ бол бас маргаантай юм байгааг Олхонуд Баярхүү ойрмогхон нэг нийтлэлдээ тодорхой өгүүлсэн байдаг. Гэхдээ одоо нэгэнт л хуулийн дагуу амардаг өдөр хойно сайхан унтаж амраад өвчүүн цаанаа бас бус юмс шидчихээд дараа нь драмын теарт орж Еншөөбү улаан ямаат Урианхайн сурталчилаад байсан Мануухай жүжгийг олж үздэг юм билүү гэж бодоод хоёр зээрдээ эцээн явж очвол жүжигчид нь амарч буй учраас өнөөдөр тоглохгүй гэсэн хариу сонсдог байгаа. Тэгэхээр нь өөр үзэж хармаар нүд чих баясгах юу байна хэмээн тандвал дуурийн театрт Хуримын бэлэг, хүүхдийн ордонд Галзуу дурлалт залуу, Тэнгист Надтай гэрлээч гарч байгаа гэнэ. Гэсэн хэдий ч ямар нэгэн үзвэр үзэх шийдвэрээ хойшлуулахаар шийдлээ. Учир юун гэвэл Хуримын бэлэг, Галзуу дурлалт залуу жүжгүүд өнөөгийн нийгмийн ёс суртахууны доройтлыг ямар нэгэн байдлаар харуулсан байж болохоор байдал сурталчилгаанаас нь харагдсан бөгөөд гэнэт дэргэд нь дэмий юм үзээд сууж чадахааргүй, тэдгээр жүжигт гарах зарим этгээдүүдтэй зүйрлэхээргүй өөр нэгэн эрхэм хүмүүнийг урьж хамт үзэх гэж байснаа санасан хэрэг. Бодол сэтгэлдээ эрхэмлэн дээдлэж явдаг сайхан хүмүүний дэргэд суугаад ижил хүйстэнүүдийн тухай, хоёр эхнэртэй нөхрийн тухай, хуримынхаа өмнө нэг сайн наргиж авч байгаа залуусын тухай үзэх нь баахан базаахгүй хэрэг мэт санагдсан билээ. Яг л гэм хийсэн жаахан хүүхэд мэт, цогон дээр суусан хүн мэт сэтгэл тавгүйрхэн жүжиг үзсэнээс хожмын нэгэн өдөр аятайхан юм олж үзэж болох байлгүй гэж сэтгэлээн амраагаад гэрийн зүг таваргалаа. Аа яа яа энэ утааг ээ...

Бичсэн: Amaraa | цаг: 05:14 | Тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хэ хэ хэ
Бичсэн: Boloroo цаг: 01:58, 2008-Nov-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 462 удаа уншсан.
2009 © Amaraa
idiomatic-dormant